"Хандлагаа өөрчилье" уралдааны дүн гарчээ

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-04-24 22:24:08
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/ Дундговь аймгийн БОАЖГ-аас Ерөнхий боловсролын сургуулийн 4-9 дүгээр ангийн сурагчдын дунд "Хандлагаа өөрчилье" бүтээлийн уралдаан зарлаж, дүнгээ гаргалаа.

Өнгөрсөн гуравдугаар сард байгаль орчны салбарын хүрээнд “Дэлхийн ойн өдөр”, “Дэлхийн усны өдөр” гээд олон тэмдэглэлт өдрүүд тохиодог.

Харин улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед дээрх тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан хүүхэд залуучуудын байгаль хамгаалах боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Ирээдүйгээс бичсэн захидал”, “Хандлагаа өөрчилье” сэдэвт уралдааныг зарлажээ.

"Хандлагаа өөрчилье" бүтээлийн уралдаанд 13 бүтээл ирж, сурагч Б.Энхбилэг "Шувууны үүр болон сакура цэцэг" хоёр төрлийн бүтээлээрээ нэгдүгээр байр, сурагч О.Янжинлхам "Хандлагаа өөрчилье" хоёр бүтээлээр хоёрдугаар байр, сурагч Э.Өнөболд "Эко байшин", "Усаа хэмнэе" хоёр бүтээлээр гуравдугаар байр тус тус эзэлжээ.

Харин сурагч О.Эрдэнэтүшиг "Гэрлэн дэнлүү" бүтээлээр “тусгай байр”-т шалгарсан байна.

Сурагч Б.Энхбилэг “Шувууны үүр” бүтээлдээ таван литрийн усны сав, хаягдал мөчир, өвс, чулуу, модны холтос зэрэг материалыг ашиглан хийсэн бол сурагч Э.Өнөболд бүтээлүүдээ гарын доорх материал ашиглан хийжээ.

Уралдаанд оролцогчдын ирүүлсэн зураг, бүтээлүүд нь иргэдэд байгаль орчноо хэрхэн бохирдуулж, зүй бус үйлдэл хийж байгааг ойлгуулах, байгаль эхээ хайрлан хамгаалах, нөхөн сэргээх хүсэл эрмэлзлэлийг бий болгоход чиглэж байгаагаараа онцлогтой ажээ.  

Холбоотой мэдээ