Гэрэл зургийн холбоо байгууллаа

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2016-05-04 11:36:13

Дорноговь аймгийн гэрэл зурагчид нэгдсэн зохион байгуулалтад орж холбоо байгуулжээ. Тус аймагт гэрэл зураг сонирхдог, тогтмол зураг авдаг 20 гаруй хүн байдаг бөгөөд тэдний төлөөлөл  дөрөвдүгээр сарын 27-нд хуралдаж  холбоо байгуулах талаар хэлэлцсэнээр МГЗНХ-ны Дорноговь аймаг дахь салбар холбоог байгуулсан байна.

Мөн тавдугаар сарын 01-нээс 02-ны хооронд МГЗНХ-ны Ерөнхий нарийн  бичгийн дарга Ц.Батбаатар,  удирдах зөвлөлийн гишүүн В.Баттулга, П.Баттулга, С.Бадамханд, ахмад гэрэл зурагчин С.Батсүх зэрэг  мэргэжлийн гэрэл зурагчид, багш нарыг Улаанбаатараас урьж гэрэл зургийн талаар богино хэмжээний сургалт, танилцах, дадлага аяллыг Сайншанд-Хамарын хийдийн орчимд зохион байгуулсан аж.

Тус холбоо удирдах зөвлөлөө долоон хүний бүрэлдэхүүнтэй баталж холбооны даргаар Х.Эрдэнэбулганыг сонгосон байна.  

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ