Азийн хөгжлийн банкны төслийн техник туслалцааны баг Дундговьд ажиллав

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-05-02 15:32:59
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкны"Аймаг, сумын төвийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр" техник туслалцааны төслийн баг Дундговь аймагт хоёр өдөр ажиллаж, суурь судалгаа хийлээ.

Төслийн баг Монгол Улсын Засгийн газар, БХБЯ-наас тус банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх "Аймаг, сумын төвийн бүсчилсэн, ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр"-т тус аймгийг хамруулах боломжийг судлах, эхний ээлжинд бүтээн байгуулалтыг эхлүүлэх боломжтой дэд бүтцийн асуудлыг тодорхойлох зорилготой ажилласан аж.   

Төслийн багийнхан аймгийн удирдлагууд болон холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, орон нутгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, “Аймаг, сумын төвийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” техник туслалцааны төслийн зорилго, зорилт, орон нутгийн салбар бүрт хийсэн судалгааны үр дүн, тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам, боломжуудын талаар санал солилцжээ.

Уулзалтын хүрээнд аймгийн удирдлагуудын зүгээс газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Мандалговь хот болон Сайнцагаан суманд хийх дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажил, ХАА-н үйлдвэрлэлийг хөгжүүлэх төлөвлөгөөг танилцуулсан бөгөөд тус баг бүтээн байгуулалт хийх талбай, орчин нөхцөлтэй газар дээр нь танилцсан байна.

Энэхүү төсөл нь гурван үе шаттай бөгөөд нэг дэх үе шат нь баруун аймгуудад хэрэгжсэн бол хоёр дахь үе шатнаас Дундговь аймагт хэрэгжихээр болж байгаа аж.

Холбоотой мэдээ