Сонгуульд таван нам оролцоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймгийн сонгуулийн хороонд Орон нутгийн сонгуульд оролцохоо илэрхийлсэн 5 нам байгаа юм байна. Тодруулбал, Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, Хөдөлмөрийн үндэсний намын салбар, Иргэний зориг-Ногоон намын салбар Орон нутгийн сонгуульд оролцохоо илэрхийлээд байгаа аж.
Тухайн намууд нь мөрийн хөтөлбөрөө хуулийн хугацаанд аудитаар хянуулж баталгаажуулсан байна. Сонгуулийн хорооноос материалуудад давхар хяналт хийж зарим намуудад овог нэр засварлах зэрэг зөрчил байсныг илрүүлж, засвар хийлгэхээр буцааж засварлуулжээ. Харин Орон нутгийн сонгуульд бие даан оролцох хүсэлтээ 3 нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө аудитаар хянуулах шатанд байгаа юм байна. Бие даагчдын хувьд 5 дугаар сарын 5-ны дотор бүртгүүлж дуусах юм.
Сонгуулийн Баянхонгор аймгийн хорооны даргаар аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Юндэнбазар томигдон ажиллаж байгаа бол хороо нийтдээ 9 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Б.Мөнхзул