Онгоны амны цурманд оруулсан ойн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-05-01 10:00:43
Архангай /ММОНЦАМЭ/. Архангай аймгийн төв Эрдэнэбулган сумын 5-р баг, аймгийн төвөөс зүүн тийш 10 км зайд байх “Онгоны ам” хэмээх газар ойн түймэр гарлаа гэсэн дуудлагыг 04-р сарын 30-ны 15.35 цагт аймгийн ОБГ-ын 7033105 дугаарын утсанд авчээ.
Ойн түймрийг унтраахаар аймгийн ОБГ-аас 10 алба хаагч, хоёр техник хэрэгсэлтэй, орон нутгаас 85 хүн, 22 машин, таван мотоцикл, нийт 95 хүн, 29 техник хэрэгсэлтэй ажиллаж байна.

Түймрийг өчигдөр 23.00 цагийн үед цурманд оруулсан ба яг одоо бүрэн унтраахаар ажиллаж байна.
Мөн нутгийн иргэдээс өөрсдийн боломжоороо тусалж, ус, хоол цай, гал унтраах багаж хэрэгсэл зэрэг шаардлагатай бүхнийг дөхүүлж өгч байна.
Холбоотой мэдээ