Гэр, байшингийн суурь тавихад сайн

Монголын мэдээ | Лавлагаа
ulzii@montsame.mn
2020-05-03 08:15:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2020 оны тавдугаар сарын 03. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн Хаврын адаг цагаан Луу сарын  Билгийн тооллын 11. Адъяа гараг. Бага морь одтой, Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр.

 

Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Суудал:  Мод

 

Өдрийн наран 5 цаг 31 минутад мандан, 20 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн.

 

Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.


Холбоотой мэдээ