Усан бассейн энэ сард ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-05-04 10:03:05

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгадад усан бассейн байгуулж байна. 

Өнгөрсөн онд тус аймагт Соёл спортын цогцолбор барьж байгуулан ашиглалтад оруулсан билээ. Олон жил үргэлжилсэн уг барилгын ажлыг ийнхүү дуусган ашиглалтад оруулснаар тус аймагт спорт, урлагийн шинэ төрлүүдийг хөгжүүлэх боломжтой болж байгаа юм. Үүний нэг нь энэ усан бассейн бөгөөд 5 замтай, 25 метр урт стандарттайгаар барьж байна.  Уг байгууламжийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар "Цамхаг өргөө" ХХК гүйцэтгэж байгаа юм. Тэд энэ сарын 20 гэхэд дуусгаж ашиглалтад өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.

Холбоотой мэдээ