1358 иргэнд 559.3 сая төгрөгийн татварын буцаан олголтыг олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-05-04 16:20:38

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд 2019 онд баталгаажуулсан татвар төлөгч иргэдийн хувь хүний орлогын албан татварын буцаан олголтын мөнгийг энэ сарын 10-ны дотор аймгийн төв Эрдэнэбулган сумын татвар төлөгч иргэдэд олгоно.

Харин энэ сарын 25-ны дотор бусад сумын татвар төлөгчдөд олгоно. Ийнхүү хоёр хуваан олгож байгаа нь 2020 онд орон нутгийн төсөвт төвлөрөх хувь хүний орлогын албан татварын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээнээс хамаарч байгаа юм байна.

2019 оны буцаан олголтоор 19 сумын 1358 иргэнд 559.3 сая төгрөгийг олгоно. Энэ нь өмнөх буюу 2018 оны буцаан олголтоос буурсан үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл, 2018 онд 1693 иргэнд 643.4 сая төгрөгийг олгож байсан ба энэ жилийнхтэй харьцуулахад 335 татвар төлөгч, 84.1 сая төгрөгөөр буурчээ.  

Холбоотой мэдээ