Энэтхэгт нэг өдөрт халдварын хамгийн олон тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-05-05 15:51:49

ШИНЭ ДЕЛИ. /CNN/. Энэтхэгт сүүлийн 24 цагийн дотор халдварын 3900 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь нэг өдөрт илэрсэн хамгийн олон тохиолдол боллоо гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээллээ.  


Энэтхэгт энэ сарын 4-ний байдлаар халдварын 46433 тохиолдол бүртгэгдсэнээс 12 мянга гаруй өвчтөн эдгэрч, 1568 хүн нас баржээ.


Шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо нэмэгдсэн нь шинжилгээнд олон хүнийг хамруулсантай холбоотой байж магадгүй бөгөөд даваа гарагт 80 мянга гаруй хүнд шинжилгээ хийжээ. Цаашид өдөрт 100 мянга орчим хүнийг шинжилгээнд хамруулахаар төлөвлөж байгаа ажээ.


Энэтхэгт даваа гаргаас зарим хязгаарлалтыг сулруулны дараа халдварын шинэ тохиолдлын тоо нэмэгджээ. Тус улсад өчигдрөөс эхлэн зарим дэлгүүрийг нээж, хувийн аж ахуй нэгжүүдийн ажилтнуудын 33 хувь нь ажилдаа явах боломжтой болжээ. 

Холбоотой мэдээ