Монгол Улс санхүүгийн эрсдэл учруулж буй орнуудын жагсаалтад орж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-05-06 13:23:38

БРЮССЕЛЬ. /Reuters/. Европын Комисс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх зэрэг санхүүгийн эрсдэл учруулж буй орнуудын жагсаалтад Панам, Бахам, Маврики тэргүүтэй өөр есөн орныг нэмэхээр төлөвлөж байгааг нэгэн баримт бичгийн төсөл харуулжээ.


Reuters” агентлагийн олж мэдсэн уг баримт бичгийг пүрэв гарагт олон нийтэд танилцуулах төлөвтэй байгаа бөгөөд Европын Холбооны /ЕХ/ жагсаалтад дээр дурдсан орнуудаас гадна Барбадос, Ботсвана, Камбож, Гана, Ямайка, Монгол, Мьянмар, Никарагуа, Зимбабве орох төлөвтэй байна.


Энэхүү жагсаалтад орсон орнууд ЕХ-ны санхүүгийн тогтолцоонд ихээхэн аюул учруулж байна гэж уг баримт бичигт тэмдэглэжээ. ЕХ-ны хууль тогтоомжийн дагуу банк болон бусад санхүү, татварын фирмүүд уг жагсаалтад орсон орнуудтай холбоотой үйлчлүүлэгчдээ илүү нарийн судлах үүрэг хүлээдэг ажээ.

Холбоотой мэдээ