Барилгачид ур чадвараараа өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-05-05 09:03:47

Монгол Улсад Барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтсан ажлын хүрээнд Баянхонгор аймгийн барилгачдын дунд “Их барилга-90” ажил мэргэжлийн ур чадварын тэмцээнийг зохион явуулжээ.

Тус тэмцээнийг аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Ахмад барилгачдын холбоо хамтран зохион байгуулсан байна.

Өрлөг, хавтанцар наагч гэсэн 2 төрлөөр 22-оос дээш болон доош гэсэн насны ангилалд барилгачид ур чадвараа сорьжээ. Тэмцээний үеэр Барилга хот байгуулалтын яамны “Тэргүүний барилгачин” шагналаар 11 барилгачинг шагнасныг гарлуулжээ. Хавтанцар наагчийн 22-с дээш насны ангилалд “Үржигт” ХХК-ний засал, чимэглэлчин Б.Уранбилэг тэргүүлсэн бол Өрлөгийн төрөлд өрлөгчин У.Баянжаргал, 22-с доош насанд Политехник колллежийн засал, чимэглэлчин С.Норовсамбуу, өрлөгийн төрөлд Политехник коллежийн өрлөгчин Г.Бямбасүрэн бусдыгаа манлайлжээ.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ