Хятадад байгалийн хийн томоохон орд илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2020-05-07 11:04:54

БЭЭЖИН. /vz/. БНХАУ-ын үндэсний нефть, хийн корпорац /China National Petroleum Corporation, CNPC/ тус улсын баруун өмнөд нутгийн Сычуань мужид байгалийн хийн томоохон орд газар илрүүлжээ.


Байгалийн хийн асар их нөөцтэй уг орд газрыг Хятадын хий олборлодог гол газар нутаг болох Сычуаны хөндийн төвийн хэсгээс даваа гарагт илрүүлжээ. Энд “CNPC” компанийн охин компани “PetroChina Southwest Oil and Gasfield Company” олборлолт явуулдаг байна.


Шинээр илрүүлсэн орд газрын байгалийн хийн боломжит нөөц 1 их наяд шоо метрээс давж магадгүй аж.


Холбоотой мэдээ