Вена экологийн хувьд хамгийн цэвэр хотоор тодорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-07 15:05:04

ВЕНА. /TASS/. Энэ оны экологийн хувьд хамгийн цэвэр хотоор Австрийн Вена хот тодорчээ. Канад-Америкийн зөвлөх үйлчилгээний “Resonance Consultancy” агентлаг 4 дүгээр сарын 22-нд тохиодог “Эх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан “2020 оны дэлхийн шилдэг 10 ногоон хот”-н жагсаалтыг гаргажээ.

Мэргэжилтнүүд 100 гаруй хотыг 9 шалгуураар үнэлэн энэхүү жагсаалтыг гаргасан байна. Ногоон байгууламжийн талбай, сэргээгдэх эрчим хүч ашиглалтын хэмжээ, нийтийн тээврийн үйлчилгээг ашиглах давтамж, агаар дахь хатуу тоосонцрын агууламж, нэг хүнд ногдох усны хэрэглээ, явган хүний зам талбайн хүрэлцээ, хог хаягдлыг дахин боловсруулах хөтөлбөрүүд, хог хаягдлыг бордоо болгож байгаа эсэх шалгууруудыг хамруулан шилдэг 10 хотыг жагсаажээ.  

Тийнхүү жагсаалтын хоёр, гуравдугаарт Германы Мюнхен, Берлин хотууд орсон түүний араас Испанийн Мадрид, Бразилын Сан-Паулу, Их Британийн Манчестер, Португалын Лиссабон, Сингапур, Нидерландын Амстердам, АНУ-ын Вашингтон хотууд орсон байна.


Economist Intelligence Unit” сэтгүүлээс өнгөрсөн онд гаргасан жагсаалтад Вена хот амьдралын чанарын түвшний үзүүлэлтээр тэргүүлж, шилдэг хотоор шалгарч байжээ.  

Холбоотой мэдээ