Түрээсийн орон сууцны барилгын гадна тохижилт 35 хувийн гүйцэтгэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-05-08 18:15:22
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/  Аймгийн Засаг дарга Д.Батлут өнөөдөр түрээсийн орон сууцны барилгын ажилтай танилцлаа. Нийт 315 айлын орон сууцны барилгын ажил бүрэн дуусч гадна тохижилт 35 хувийн гүйцэтгэлтэй байна. Гүйцэтгэгч “Нигүүлсэн зам” ХХК-ийн инженер Г.Нямбаяр хэлэхдээ, “Одоогоор хөрс хуулалт болон барилгын материалын татан авалт бүрэн дууссан. Зам чөлөөлөх болон бусад асуудлаас болж дуусах хугацаанаасаа 28 хоногоор хоцорч байна. Ирэх сарын сүүлээр тохижилтоо дуусгаж улсын комисст хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна” гэлээ.


Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хот,  хөдөө орон нутагт түрээсийн орон сууцны барилга барьж байгаа. Орхон аймагт 2015 онд дээрх барилгын ажил эхэлсэн юм.

Түрээсийн орон сууцны барилга болон гадна тохижилт бүрэн дууссан тохиолдолд улсын комисс хүлээн авч иргэдэд түрээслэх эрх нээгдэнэ. Орон сууцны  барилга нь  өнгөрсөн онд дууссан боловч гадна тохижилт хийгээгүйн улмаас ийнхүү он дамжиж байна.

Ирэх сарын сүүлээр улсын комисс хүлээж авбал “Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ыг үндэслэн 315 айлын орон сууцны 30 хувийг нь борлуулж 70 хувийг нь иргэдэд түрээслэх юм.

 

Холбоотой мэдээ