Эх малын жилбэ муугаас төлийн хорогдол гарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-05-09 00:16:54

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт нэг сая гаруй төл бойжиж байна. Нийт төллөх эх малын 64,1 хувь төллөж, гарсан  төлийн 93,8 хувийг бойжуулж байгаа юм. Аймгийн дүнгээр 124 ботго, 21,3 мянган унага, 44,7 мянган тугал, 626,1 мянган хурга, 320,0 мянган ишгээр сүргийнхээ тоо толгойг нэмжээ.

Зарим нутгаар цас зудтай, бэлчээрийн даац муу байж, мал сүрэг тарга хүчээ алдсанаас эх мал жилбэгүй төллөж, төл хорогдох нэг шалтгаан болж байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд дүгнэж байна.

Нийтдээ 66,4 мянган толгой төл хорогдсон бөгөөд төлийн хорогдлын 53,4 хувь Баян-Агт, 15,1 хувь Сайхан, 10,3 хувь Могод суманд гарсан байна.

Холбоотой мэдээ