Хятадад халдварын 17 шинэ тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-05-11 11:46:57

БЭЭЖИН. /Xinhua/. Эх газрын Хятадад ням гарагт “COVID-19” халдварын 17 шинэ тохиолдол бүртгэгдсэний долоо нь Өвөр Монголын өөртөө засах оронд зөөвөрлөгдөн иржээ.


Үндэсний эрүүл мэндийн комиссын мэдээлснээр, дотоодод халдварласан 10 тохиолдлын тав нь Хубэй мужид, гурав нь Жилинь мужид, нэг нь Ляонин мужид, нэг нь Хэйлунжян мужид бүртгэгдсэн байна. 


Хятадад ням гарагт халдвар авсан байх магадлалтай болон нас барсан тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд 24 хүн эдгэрэн эмнэлгээс гарч, биеийн байдал хүнд хүний тоо дөрвөөр буурч, ес болжээ.


Эх газрын Хятадад энэ сарын 10-ны байдлаар 82918 хүн халдвар авснаас 4633 хүн нас барж, 78144 хүн эдгэрсэн байна. Мөн тухайн өдрийн байдлаар зөөвөрлөгдөн ирсэн халдварын тохиолдлын тоо 1690-д хүрснээс 1591 хүн эмнэлгээс гарсан бол гурван хүний биеийн байдал хүнд байгаа ажээ. Мөн халдвар авсан хүмүүстэй ойр байсан 5501 хүн эмнэлгийн хяналтад байгаа бөгөөд бямба гарагт хяналтад байсан 678 хүн гэртээ харьсан байна.


Үндэсний эрүүл мэндийн комиссын мэдээлснээр, эх газрын Хятадад бямба гарагт “COVID-19” халдварын шинж тэмдэггүй 12 шинэ тохиолдол бүртгэгджээ. Мөн шинж тэмдэггүй зургаан тохиолдлыг батлагдсан тохиолдлын тоонд оруулсан байна. Тухайн өдрийн байдлаар шинж тэмдэггүй 780 тохиолдлыг эмнэлгийн хяналтад оруулсны 44 нь зөөвөрлөгдөн иржээ.


Мөн энэ сарын 10-ны байдлаар Хонконгт коронавирусний халдварын 1047, Макаод 45, Тайваньд 440 тохиолдол тус тус бүртгэгдэж, Хонконгт дөрөв, Тайваньд зургаан хүн нас баржээ. Мөн Хонконгт 982, Макаод 41, Тайваньд 366 хүн эдгэрсэн байна.

Холбоотой мэдээ