ӨНӨӨДӨР: ЭМЯ-наас коронавирусний асуудлаар мэдээлнэ

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2020-05-12 07:15:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Тавдугаар сарын 12-нд болох үйл явдлын тойм:

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.

12.00 цагт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд "Сэргэлэн интернэйшнл экспедишн" ТББ-аас сонгуульд оролцох нам эвслүүдэд хандсан "Үндэснийнхээ ой санамжийг хамтаар сэрээе" уриалгаа танилцуулна.

12.00 цагт ОБЕГ-т Улсын онцгой комиссын Шуурхай штабаас гадаадад байгаа иргэдээ татан авах талаар мэдээлнэ.

Төрийн ордонд

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

11.30 цагт УИХ дахь ШИНЭ намын зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

15.00 цагт  “Их Засаг” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

Холбоотой мэдээ