Цэрэг татлага явагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-05-05 18:04:26

2016 оны хаврын цэрэг татлагын ажил Увс аймагт ид явагдаж байна. Энэ сарын 2-аас эхлэн цэргийн насны залуучуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамруулж, тэнцсэн залуучуудыг цэргийн анги, салбарууд руу хуваарилан илгээж байна.

Өчигдөр Ховд аймгийн 123 дугаар анги болон Баян-Өлгий аймгийн 340 дүгээр ангид алба хаах цэрэг дайчдын бичиг баримтыг хүлээлцэн цэргийн албанд мордуулсан билээ. Тэгвэл энэ өглөө хилийн цэргийн 0277, 0311-р ангиудад алба хаах цэрэг дайчдыг цагаан хаалган дээрээс үдэж өглөө. Энэ сарын 7-нд Увс аймгаас Улаанбаатар хотод цэргийн алба хаах цэрэг дайчдыг үдэж мордуулснаар энэ хаврын цэрэг татлагын ажил шувтрах юм байна.

Цэрэг татлагын хажуугаар дээрх анги, салбаруудад цэргийн алба хаасан цэрэг дайчид мөн халагдан ирж, аав ээж, ах дүүс нь баяртайгаар угтан авлаа.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ