Мэдээллийн технологийн багийн гишүүн, даамлууд сургалтад хамрагдав

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-05-14 09:11:41

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан хуваарийн дагуу аймаг, сумдын хэсгийн хороонд сонгуулийн санал тоолох төхөөрөмжийг хариуцан ажиллах мэдээллийн технологийн даамлуудад зориулсан сургалт зохион байгуулав.

Монгол Улсын Их Хурлын сонгуулиар Дархан-Уул аймагт хэсгийн хороодод санал авах төхөөрөмжийг хариуцан ажиллах мэдээллийн технологийн багийн гишүүн, даамлын сургалтыг зохион байгуулж үнэмлэх, гэрчилгээг олголоо.

Сургалтыг Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн программ хангамжийн инженер А.Базаррагчаа, Сонгуулийн Ерөнхий хорооны хуульч Н.Энхтүвшин болон аймгийн сонгуулийн хорооны дэргэдэх Мэдээлэл технологийн багийн хамт олон зохион байгуулав. Дархан-Уул аймгийн хэмжээнд 39 хэсгийн хороонд мэдээллийн технологийн 51 даамал санал тоолох төхөөрөмжийг хариуцан ажиллах аж.

2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн автоматжуулсан системийн ашиглалтыг хариуцан ажиллах мэдээллийн технологийн багийн бүрэлдэхүүнийг баталсны хүрээнд ийнхүү сургалт зохион байгуулж байгаа аж.

Холбоотой мэдээ