Монголын боксын холбоо хандивын аянд нэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-05-14 11:59:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий нийтэд тархаад буй “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх, ард иргэдийг хамгаалах ариун үйлсэд зориулсан хандивын аянд Монголын боксын холбооны ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ санаачлан багш дасгалжуулагч, тамирчдынхаа хамт дэмжин нэгдэхээр болсон байна.


МБХ-ны Ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ нь 4 дүгээр сарын 30-нд гэр бүлийн хамт БНСУ-аас эх орондоо ирсэн бөгөөд одоогоор тусгаарлалтанд байгаа боловч, хугацаа алдалгүй нэг хүнд ч болов туслах гэсэн чин сэтгэлээр энэхүү үйлсэд нэгдэн богино хугацаанд зохион байгуулж хандивыг эхлүүлж байгаа юм.



Боксын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчид тус аяныг дэмжин нэг өдрийн цалин, хамгаалалтын хувцас 100 ширхэг, амны хаалт 1000 ширхэгийг тус тус хүн амынхаа эрүүл мэндийн төлөө хандивлаж байгааг өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өгсөн байна.



Холбоотой мэдээ