Согтууруулах ундаа худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрлийг дахин хянана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-05-14 12:25:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотын хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газрууд тогтоосон цагийн хязгаар /07:00-22:00 цаг/-ыг мөрдөж буй эсэхэд хийх хяналт шалгалтыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.


Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/616 дугаар захирамжийн дагуу согтууруулах ундаа худалдах, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй газрууд цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа эсэх, ариутгал халдваргүйтгэл тогтмол хийлгэж зөвлөмж, заавар, дүрэм, журмыг хэрэгжүүлж буй эсэхэд хяналт тавьж ажиллах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер ахлан ажиллаж байгаа юм.


Тус Ажлын хэсгийн хурал өнөөдөр болж шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлуудыг хэлэлцэж, зохих үүрэг чиглэлийг өглөө.



Тухайлбал, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын баталсан “Худалдааны төв, үйлчилгээний газруудад “Ковид-19” халдвараас сэргийлэх, халдварын эрсдэлийг бууруулах, сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээний заавар”-ыг мөрдөж буй эсэхэд хяналт шалгалт явуулах, Халдваргүйтгэлийг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагаар 14 хоног тутам хийлгэж буй эсэхийг тогтмол шалгах, хаагдсан баарууд болон цагийн хязгаараар үйлчилж байгаа ресторан, кафе, худалдааны газруудын одоогийн ажиллаж буй хүчин чадлыг тодорхойлж, цаашид /2020.06.01-ээс/ сунгах, үе шаттайгаар нээн ажиллуулах тохиолдолд хүчин чадлын судалгааг хавсралт хүснэгтийн дагуу ААНБ тус бүрээр гаргаж, ажиллуулах  юм.

Холбоотой мэдээ