Эдийн засаг сэргэхийн хэрээр ажилгүйдэл буурсаар байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГВАШИНГТОН. /TASS/.
Коронавирусний цар тахалтай холбоотойгоор тогтоосон
хязгаарлалтын арга хэмжээнүүдийг цуцлахын хэрээр ажилгүйдлийн тэтгэмж авах
хүсэлтийн тоо нэмэгдэх нь удааширна гэж АНУ-ын эрх баригчид найдаж байна. Энэ
тухай АНУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Эдийн засгийн зөвлөхүүдийн зөвлөлийн дарга
Кевин Хассет мэдэгджээ.
Тавдугаар сарын 3-наас 9-ний хооронд Америкийн 2.98 сая иргэн ажилгүйдлийн
тэтгэмж авах хүсэлтээ гаргасан тухай АНУ-ын Хөдөлмөрийн яам өнгөрсөн пүрэв
гарагт мэдэгджээ.
"Ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтийн тоо урьдын хэвээр их байгаа хэдий ч
бидний таамаглаж байснаас бага байна. Гурван сая хүрэхгүй хүн тэтгэмж авах
хүсэлтээ илгээсэн нь эдийн засаг аажмаар сэргэж эхэлж байгааг харуулж байна" хэмээн Кевин Хассет ярьжээ.
Дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 2-ны хугацаанд Америкийн 3.16 сая иргэн тэтгэмж авах хүсэлтээ илгээжээ. Коронавирустэй холбоотойгоор хязгаарлалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээс хойш АНУ-д ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтийн тоо 36.5 сая орчимд хүрсэн байна.