Орхон аймагт тусгаарлалтад байгаа 61 иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2020-05-16 22:49:30
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Өнөөдрийн байдлаар Орхон аймагт 119 иргэн “Элит”, “Дээдэс”, “Эрдэнэт” зочид буудал болон “Эрдэнэт” сувиллын цогцолборт тусгаарлалтад байна.

Энэ сарын 14-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ОХУ-аас 61, 15-нд 58 иргэн ирж 21 хоногийн турш тусгаарлалтад байна. Эхэнд ирсэн 61 иргэний хариу сөрөг гарсан бол үлдсэн 58 иргэний шинжилгээний хариу маргааш гарна.

Орхон аймаг өмнө нь 207 иргэнийг 14 хоногийн турш тусгаарлалтад авч Улсын Онцгой комисс, ЭМЯ, МХЕГ-ын заавар зөвлөгөөний дагуу өндөржүүлсэн бэлэн байдалд хариуцлагатай ажилласан. Энэ удаа 119 иргэнийг тус бүрт нь нэг, нэг өрөөнд тусгаарлаж байна. Тусгаарлалтын орчин нөхцөлөөс гарч буй хог хаягдлыг аюултай хог хаягдалд тооцон халдваргүйжүүлж устгана. Мөн дээрх 119 иргэнээс  21 хоногийн хугацаанд гурван удаа шинжилгээ авна. Шинжилгээг Дархан-Уул аймагт хийнэ.

Эрсдэлт нөхцөл үүсвэл Орхон аймагт амьсгалын зургаан аппарат бэлэн байгаа бөгөөд цаашид дөрвийг нэмэх шаардлагатай гэнэ. Тусгаарлалтад байгаа иргэдэд нийт 30 гаруй эмч, сувилагч, тогооч, цагдаа үйлчилж байна.  

Холбоотой мэдээ