Хашаандаа мод тарих иргэдэд хар шорооны асуудлыг шийдвэрлэж өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-05-17 10:59:11
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан байдаг. Энэ жил дээрх өдрийг Хашаандаа мод тарья уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон.

Учир нь коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж олон нийтийн үйл ажиллагааг бүрэн хориглосон. Иргэд хашаандаа мод тарих саналыг дэмжиж байгаа ч хар шорооны асуудал тулгамдсан байна. Иймд аймгийн Засаг дарга Д.Батлут “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай хамтран ажиллах гэрээнийхээ хүрээнд “Уурхайчин 1” орон сууцны хорооллын барилгын ажлаас гарсан хар шороог иргэдэд өгөх үүргийг холбогдох байгууллагад нь өглөө. Үүний дагуу Их-Залуу, Эрдэнэ, Дэнж, Наран, Булаг, Баянцагаан багийн байранд хар шороог төвлөрүүлж иргэд тэндээсээ гэр рүүгээ ачих боломжтой болжээ. 

Холбоотой мэдээ