Бразил улс халдварын тоогоор Испани, Италийг давжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-05-17 13:37:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн хэмжээнд "COVID-19"-ийн халдвар авсан хүний тоогоор АНУ, ОХУ, Их Британи, Бразил, Испани, Итали улс хамгийн их хэвээр байна. Сүүлийн хугацаанд гарсан өөрчлөлт нь Энэтхэг улс халдвар авсан хүний тоогоор БНХАУ-ын өмнө, дэлхийн хэмжээнд 11-д оржээ. 

Бразил улсад шинэ халдварын тоо дахин 15 мянган тохиолдлоор нэмэгдэж, халдвар авсан хүний тоо 233 мянга болж, халдварын тоогоор Испани, Италийг ардаа орхиж, дэлхийн хэмжээнд 4 дүгээрт оржээ. ОХУ-д халдвар авсан нийт хүний тоо 272 мянга болж, 2537 хүн амиа алдаад байгааг ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр мэдээллээ. 


БНСУ-д "COVID-19"-ийн халдварын тохиолдол шөнийн цэнгээний газартай холбоотойгоор ихэвчлэн гарч байна. 


Герман улс "COVID-19"-ийн халдварын хязгаарлалтын арга хэмжээг цуцалж, Европын зарим улстай хоёр талын хилээ харилцан нээх талаар ярилцан тохиролцож байна. Өнгөрсөн 7 хоногийн сүүлчээр тус улсын халдварын индекс 1-ийг давсан байсан бол энэ 7 хоногт буурч, 5 дугаар сарын 16-ны байдлаар 0.88 болжээ. Германд одоогийн байдлаар, халдвар авсан хүний тоо 173.700 байгаагаас 152 мянган хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. 

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ


Холбоотой мэдээ