УБТЗ-ын эмч нар 4 мянган хүнд тандалт үзлэг хийжээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
192@montsame.mn
2020-05-17 15:43:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орон нутгийн 15 чиглэлийн галт тэргэнд УБТЗ-ын эмнэлгийн 15 эмч, ажилтан ажиллаж байна.

Тэд 4 мянга гаруй хүнд "COVID-19"-ийн халдварын тандалт судалгаа, үзлэг хийгээд байна. Үүнээс сэжигтэй тохиолдол илрээгүй гэж ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдөр мэдээллээ. 

"COVID-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлж орон нутгийн галт тэргэнд хоногт 11-19 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна. 


Нэг галт тэргэнд дунджаар 2400 гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж үзүүлж халууныг нь хэмжиж 24 цаг хянаж ажиллаж байна. Мөн тусгаарлах байруудад байгаа жирэмсэн эмэгтэйчүүд, сэтгэлзүйн зөвлөгөө авах шаардлагатай иргэдэд Эх, хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төв (ЭХЭМҮТ), Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн болон "Амгалан" амаржих газрын эмч нар дуудлагаар үйлчилж байна.

УБТЗ-ын хэмжээнд эмч, эмнэлгийн ажилтан, үйлчлэгч нар 4 дүгээр сарын 18-наас "Хайртай бүхнээ хамгаалж амны хаалтаа зүүцгээе" аяныг анхлан өрнүүлж нийт зорчигч, үйлчлүүлэгч нарыг тус аянд нэгдэхийг уриалан ажиллаж байна. 

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ


Холбоотой мэдээ