АНУ-ын Иргэншил, цагаачлалын албанд яаралтай санхүүжилт хэрэгтэй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-18 15:14:52

НЬЮ-ЙОРК. /The New York Times/. Америкийн иргэншил авах, байнгын оршин суух зөвшөөрөл авах өргөдлийн тоо огцом буурсантай холбоотойгоор АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны дэргэдэх Иргэншил, цагаачлалын асуудал эрхэлсэн албанд 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай болоод байгаа аж.  


“АНУ-ын Иргэншил, Цагаачлалын албаны орлого мэдэгдэхүйц буурсан. Америкийн иргэншил, ногоон карт олгодог энэхүү байгууллагын орлого энэ оны санхүүгийн жил дуусах үед 60 гаруй хувиар буурч болзошгүй байна” гэж тус албаны төлөөлөгч мэдэгджээ. Нэмж санхүүжилт олгохгүйгээр тус алба ойрын саруудад үйл ажиллагаагаа хуваарийн дагуу хэвийн явуулах боломжгүйд хүрээд байгаа аж.


Цагаачлалын алба өмнө нь үйлчилгээнээс олсон мөнгөөрөө дийлэнх зардлаа нөхдөг байсныг “The New York Times сонин онцолжээ. Тухайлбал, ийм байдлаар Цагаачлалын алба төсвийнхөө 97 хувийг хангасан байна.


"Гэсэн хэдий ч АНУ-д хүрэлцэн ирэхдээ хөнгөлөлттэй хөтөлбөрт хамрагдах өндөр магадлалтай байдаг гадныханд ногоон карт олгохоос татгалзсанаар байгууллага аж ахуйн тооцооны зарчмаас холдсон" гэж Иргэншил, цагаачлалын албаны захирлын үүрэг гүйцэтгэгч Кен Кучинелли мэдэгдсэн байна. Ийм нөхцөл байдал нь АНУ-д байнгын оршин суух хүсэлтэй хүмүүсийн тоог бууруулахад хүргэжээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа 4 дүгээр сард цар тахлын эдийн засгийн үр дагаврын улмаас цагаачдыг хүлээн авахаа 60 хоногийн хугацаатай зогсоожээ. Энэхүү захирамж нь зөвхөн байнгын оршин суух хүсэлтэй хүмүүст хамааралтай хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ