Х тайлан ирүүлэх аж ахуйн нэгжийн тоо нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-05-06 13:50:43

Хөвсгөл аймгийн Татварын хэлтэст ирүүлж байгаа аж ахуйн нэгжийн тайланд Х тайлан буюу алдагдалтай тайлан ирүүлэх аж ахуйн нэгжийн тоо нэмэгдсээр байгаа учраас алдагдалтай тайланд үнэлгээ дүгнэлт хийх ажлыг зохион байгуулж байна.

Энэ оны эхний улирлын татварын тайлан тэнцэлд  1486 аж ахуйн нэгж  аж ахуйн нэгж, байгууллага орлогын албан татварын тайлан ирүүлэхээс 1276 тайлан ирж 85,9 хувьтай, цалин хөлсний 2026 тайлан ирэхээс 1671 тайлан ирж  82,5 хувьтай  байгаа гэнэ. Сүүлийн үед алдагдалтай тайлан ирүүлэх аж ахуйн нэгжийн тоо өсөөр байгаа бөгөөд тайлангаа ирүүлсэн 1486 аж ахуйн нэгжийн 752 нь Х буюу алдагдалтай тайлан ирүүлсэн байна. Иймээс Эрсдлийн удирдлага мэдээллийн тасгаас хөндлөнгийн  мэдээлэл авч  Х тайлан дээр боловсруулалт хийж дүгнэлт хийх ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 
 
 

Холбоотой мэдээ