ОХУ-д суралцаж буй 12 оюутныг татан авах хүсэлт гаргаад байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-05-19 15:46:31

Увс /МОНЦАМЭ/. ОХУ-д суралцаж буй 12 оюутны эцэг эхийн төлөөлөл аймгийн Онцгой комиссын гишүүдтэй уулзаж, тус оюутнуудыг Боршоо боомтоор татан авах ажлыг зохион байгуулж өгөх хүсэлтийг удаа дараа тавиад байна. Энэхүү хүсэлтийг аймгийн Онцгой комиссоос Улсын онцгой комисст уламжилсан боловч одоогоор хариу өгөөгүй байна.

Хэрвээ тус ажлыг зохион байгуулах шийдвэр гарвал аймгийн мэргэжлийн байгууллагууд оюутнуудыг татан авч тусгаарлахад бэлэн байгаа аж.

Урин дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор иргэд салхинд гарах, бөөгнөрөл үүсгэх, халдвар хамгааллын дэглэм зөрчих тохиолдол их гарч байгаатай холбогдуулан аймгийн Онцгой комиссоос сэрэмжлүүлэг өгсөөр байна. Коронавирусний халдвараас өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд эрүүл ахуйн дэглэмээ хэвшүүлж, шаардлагагүй тохиолдолд гадуур гарахгүй байх, амны хаалтаа тогтмол зүүх, мэргэжлийн байгууллагууд, төр засгийн хэрэгжүүлж буй арга хэмжээг дагаж мөрдөхийг уриалж байна. 

Холбоотой мэдээ