Шилэн дансны хууль 98 хувьтай хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-05-19 18:13:10

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын төсвийн багцад харьяалагдах 192 байгууллага шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд бүртгүүлж, мэдээллээ байршуулж байна.

Нэг төсөвт байгууллага бүтэн жилийн турш 145 мэдээлэл, төрийн сан 149 мэдээлэл, ОНӨХК 65 мэдээлэл, ОНӨААТҮГ 144 мэдээллийг байршуулах ёстой.

Энэ дагуу дээрх 192 байгууллага 27835 мэдээллийг хуулийн хугацаанд байршуулах ёстой агаад аудитын шалгалтаар мэдээлэл байршуулалт 98 хувьтай байна. Цахимд байршуулаагүй 217 мэдээлэл байгаагаас 111 нь хөрөнгө оруулалт худалдан авалт, тендерийн тухай, 62 нь төсөв, түүний гүйцэтгэлийн тухай мэдээлэл байгаа юм.

Уг асуудлыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд цаашид байгууллагуудын шилэн дансны мэдээлэл байршуулах ажлыг идэвхжүүлэх, мэргэжил аргазүйгээр хангах, иргэдэд Шилэн дансны хуулийг сурталчлан таниулахыг үүрэг болголоо.

Холбоотой мэдээ