Өнгөрсөн сард 17 хүн ажилд зуучлуулан оржээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-05-20 09:33:07

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд дөрөвдүгээр сард ажилгүйчүүдийн бүртгэлд 80 хүн шинээр бүртгүүлж, 17 хүн ажилд зуучлуулан оржээ.     

Оны эхний 4 сарын байдлаар аймагт 81 шинэ ажлын байр бий болгосон байна. Шинэ ажлын байрыг сумдаар үзвэл Эрдэнэбулган сум 61, Чулуут, Хотонт, Батцэнгэл, Булган, Хашаат, Эрдэнэмандал суманд 2-5 шинэ ажлын байрыг бий болгожээ. 

5 дугаар сарын 1-ний байдлаар хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа 1008 хүн байгаагийн 517 нь эмэгтэйчүүд байна. Хөдөлмөрийн насны 10.0 мянган хүн тутамд 154 ажилгүйчүүд ноогдож байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн бүртгэлтэй ажилгүйчүүдийн тооноос 18.6 хувиар багасчээ.     

Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 99.1 хувь нь боловсролтой иргэд байгаагийн 165 нь дээд, 40 нь тусгай дунд болон мэргэжлийн анхан шатны, 771 нь бүрэн болон бүрэн бус дунд, 23 нь бага боловсролтой хүмүүс байна.

Холбоотой мэдээ