Давхардсан тоогоор 2220 сурагч давтлага хичээлд хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-05-19 23:59:11

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 25 сургуулийн 12 дугаар ангийг  906 сурагч төгсөнө. Үүнээс 776 сурагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ.

Үүнээс 740 сурагч ЭЕШ-д бэлтгэх давтлагад хамрагдах тухай хүсэлтийг мэргэжлийн байгууллагуудад  ирүүлсэн байна.

Ингэснээр 168 анги танхим бэлтгэж, 285 мэргэжлийн багш давхардсан тоогоор 2220 сурагчид давтлага хичээл зааж байгаа аж.  

ЭЕШ-д бэлтгэх давтлагын үйл ажиллагаанд Ховд аймгийн МХГ-аас хяналт тавин ажиллаж байна. Улмаар шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж,  автлага зохион байгуулахад мөрдөх зарчмыг боловсруулан хүргүүлжээ.

Багш болон сурагчид амны хаалт зүүх, халуун хэмжих, ангид 2 метрийн зайтай суух, гар ариутгах, агаар сэлгэлт хийх зэргийг тогтмол гүйцэтгэж байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.  

Холбоотой мэдээ