Буйр нуурт живсэн иргэдийн цогцсыг олоогүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-05-06 15:41:08

Дорнод аймгийн Халхгол сумын нутаг Буйр нуурь өнгөрөгч сарын 24-нд осолдсон 4 хүний гурвынх нь цогцос одоог хүртэл олдоогүй байна.

Осолдсон хүмүүсийг хайж ажиллагааг аймгийн ОБЕГ-ын болон Улаанбаатар хотын ОБЕГ-ын аврагчид хамтран хайж байна. Хохирогчдын ар гэрийнхэн болон аврагчид 12 хоногийн турш нойр хоолгүй санаа зовнин байна. Энэ талаар бид дахин мэдээлнэ.

Б.Туяа

Холбоотой мэдээ