Эрдэнэцагаан сумын Цагдаагийн тасагт хоёр автомашин хүлээлгэн өгчээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-05-20 14:50:39

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Эрдэнэцагаан сумын Цагдаагийн тасаг парк шинэчлэл хийж, хоёр шинэ автомашинтай болжээ. Сум хөгжүүлэх сангийн 25 сая төгрөгийн санхүүжилтээр худалдан авсан автомашинуудыг сумын удирдлагууд Цагдаагийн тасгийн хамт олонд хүлээлгэн өгчээ. Ингэснээр алба хаагчид ард иргэдийнхээ аюулгүй, амгалан тайван байдлыг хангах үүрэгт ажлаа чанартай гүйцэтгэх боломжтой болсон байна.

Эрдэнэцагаан бол Сүхбаатар аймгийн хамгийн олон хүн амтай, хамгийн том газар нутагтай, хилийн цэргийн отряд, олон улсын хилийн боомттой сум. Мөн аймгаасаа хамгийн алслагдмал буюу 220 километр зайтай. Гэтэл тус сумын цагдаагийн тасаг сүүлийн жилүүдэд ямар ч автомашингүйгээр үйл ажиллагаагаа явуулсаар иржээ. Нэг пургон машин данс бүртгэлд байдаг боловч ашиглагдахгүй болоод удсан байна.


Энэ талаар Цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн ахмад Ж.Итгэлт хэлэхдээ, Цагдаагийн тасгийг автомашинтай болгох ажил олон жилийн өмнөөс яригдсан. Өнгөрсөн хугацаанд шаардлагатай тохиолдолд болон алсын дуудлагад төр захиргааныхаа эсвэл хүний машиныг гуйж явдаг байсан. Энэ тухай Улсын Оцнгой комиссын даргад танилцуулж, улмаар нэг автомашиныг шийдвэрлүүлсэн боловч одоогоор бидэнд ирсэн зүйл алга. Харин алба хаагчдын нөхцөл байдлыг маш сайн ойлгож, бидний ажлыг дэмжин ард иргэдийнхээ амар тайван байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсан сум орон нутгийн удирдлагуудад маш их баярлаж байна. Сумдын удирдлагууд цагдаагийн тасаг, хэлтэстээ автомашин шийдвэрлэж өгдөг ч манайх шиг хоёроор нь авч өгч байсан тохиолдол  байхгүй гэдгийг хэллээ.

Дээр хэлсэнчлэн хүн амын хөдөлгөөн ихтэй учир тус суманд гэмт хэрэг гарах нь элбэг. Ялангуяа хулгай болон танхайрах төрлийн гэмт хэрэг, зөрчлүүд тогтмол үйлдэгддэг байна.

 

Холбоотой мэдээ