Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг төлөвлөх талаар ярилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-05-06 16:05:56

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс санаачлан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн оновчтой төлөвлөх вэ” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.

Хурал нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд төрийн байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын судалгааны бүтээлийг нэмэгдүүлэх, шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой төлөвлөх, шинэ санал, санаачилгыг дэмжих, төлөвлөгөөнд тусгах, хэрэгжүүлэхэд зорилготой гэнэ. Хуралд 30 орчим илтгэл ирснээс хоёрдугаар шатанд үлдсэн 10 илтгэлийг хэлэлцүүлж ИТХ-ын ажилтан Т.Ууганбаярын илтгэл тэргүүлжээ. Илтгэл нь онол арга зүйн үндэслэлтэй, бодит байдалд хэрэгжүүлж болохуйц шинэлэг санааг дэвшүүлсэн, бодит мэдээлэлд суурилж баримтаар баталгаажуулсан, судалгааны арга хэрэгслүүрийг ашигласан гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын өнөөгийн байдалд бодит үнэлэлт дүгнэлт хийсэн байх зэрэг шалгуураар шүүн тунгаажээ.

Эрдэм шинжилгээний бага хурлыг дараа жил өргөжүүлэн  бүс нутгийн хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ. 

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 


 

Холбоотой мэдээ