Трамп гидроксихлорохин уухаа болино

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-05-21 11:23:36

ВАШИНГТОН. /VOA/. “COVID-19”-өөс урьдчилан сэргийлэхийн тулд ууж байгаа хумхаа өвчний эм гидроксихлорохиныг “нэг эсвэл хоёр хоногийн дараагаас” хэрэглэхээ болино гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт мэдэгджээ.  


Цагаан ордны тэргүүн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд гидроксихлорохин ууж байгаа гэдгээ даваа гарагт хүлээн зөвшөөрсөн юм. Уг эм коронавирусээр халдварласан өвчтөнүүдийг эмчлэхэд үр дүнтэй эсэх нь хараахан тогтоогдоогүй байгаа бөгөөд бие организмд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа ажээ. Түүнчлэн гидроксихлорохин нь коронавирусний халдвараас урьдчилан сэргийлдэг гэх нотолгоо байхгүй байгаа юм. 


Холбоотой мэдээ