Их Британид гидроксихлорохин эмийг туршиж эхэлжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-05-21 15:34:09

ЛОНДОН. /BBC/. Их Британийн Брайтон, Оксфордын их сургуульд хумхааны эм болох хлорохин, гидроксихлорохиныг ууснаар “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой эсэхийг тогтоох туршилтыг эхлүүлжээ.


Энэхүү туршилтын хүрээнд Европ, Африк, Ази, Өмнөд Америкийн 40 мянга гаруй эмнэлгийн ажилтанд хлорохин, гидроксихлорохин юм уу идэвхгүй нэгдэл уулгах бөгөөд туршилтад оролцогчид бүгд “COVID-19”-өөр халдварласан өвчтөнүүдтэй ойр байгаа хүмүүс байх ажээ.


“Бид эдгээр эмийг “COVID-19”-ийн эсрэг үр дүнтэй байх эсвэл гаж нөлөө үзүүлэхийг хэлж мэдэхгүй байна. Туршилтад оролцогчид ямар эм ууж байгаагаа мэдэхгүй байх шаардлагатай. Хэрэв оролцогч ямар эм ууж байгаагаа мэдвэл сэтгэл зүйн нөлөөлөл үүснэ” гэж профессор Николас Уайт мэдээлжээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эсэхийг үл харгалзан халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд гидроксихлорохин ууж байгаа талаараа энэ долоо хоногийн эхээр мэдэгдсэн юм. 

Холбоотой мэдээ