Сонгуулийн хороодын болон нарийн бичгийн дарга нарын сургалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-05-22 10:30:34

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Сонгуулийн хорооноос сумдын сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нарт 2020 оны УИХ-ын сонгуулийг хэрхэн зохион байгуулж явуулах талаар чиглэл өгөх сургалтыг зохион байгууллаа.

Энэ сургалтаар Сонгуулийн хороодын ажлын зохион байгуулалт болон санал авах байр бэлтгэх заавар, саналын хуудсыг хэвлүүлэх, хүргүүлэх, хадгалах, хамгаалах журам, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх болон санал авах журам, ажиглагч, санал хураалтын дүн гаргах, дамжуулах, ТББ сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт, хөндлөнгийн хяналт хийх журам, сонгууль ажиглах журам зэргийг танилцууллаа.

Мөн СЕХ-ноос баталсан журам, анхаарах асуудал, үнэмлэх хуваарилалт олголтын тухай нам, эвслийн үнэмлэх олгох журам болон 2020 оны сонгуулийн төсөв, зарцуулалт, тайлан гаргах тухай мэдээллийг дэлгэрэнгүй өгсөн юм.

 

Холбоотой мэдээ