“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 18 дахь жилдээ “ТОП -100” аж ахуйн нэгжээр шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-05-21 18:09:24
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран 19 дэх жилдээ ТОП-100 аж ахуйн нэгжийг тодрууллаа. Энэ удаагийн үйл ажиллагааг “Covid-19” халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлж цахимаар зохион байгуулсан юм.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ  ТОП-100 аж ахуйн нэгжийг 18 дахь удаа манлайлж, 2019 оны шилдэг аж ахуйн нэгжээр тодорлоо

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2019 онд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтийг зуугаас дээш хувиар биелүүлж, хүдэр олборлолтыг 37.2 сая тн, хүдэр боловсруулалтыг 32.2 сая тн-д хүргэсэн нь үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. 

 

Холбоотой мэдээ