Төрийн албаны тусгай шалгалтыг цахимаар авлаа

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-05-21 18:50:12

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд төрийн албаны тусгай шалгалтыг цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан цахим хэлбэрээр авлаа. Нийтдээ 7 орон тоон дээр 6 иргэн бүртгүүлснээс албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй 3 иргэн хасагджээ. 

Үлдсэн 3 иргэн аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн дарга, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Эрх зүйн акт, гүйцэтгэлийн төлөвлөгөө хариуцсан ахлах мэргэжилтэн, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн Байгаль орчин газрын харилцаа, уул уурхай, олборлох үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарын бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн гэсэн орон тоон дээр шалгалт өгсөн аж.
Шалгалтыг Дархан-Уул аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаар тогтоолоор байгуулсан комисс зохион байгуул
жээ. Ирэх долоо хоногт тусгай шалгалтаар үргэлжлэх ажээ.


Холбоотой мэдээ