Аймгийн төвийн бүтээн байгуулалтын ажил 70-80 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-05-21 21:10:43

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас томилогдсон ажлын хэсэг Улаангом суманд өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.

Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон орон нутгийн замын сангийн хөрөнгө 2,7 тэрбум төгрөгөөр Улаангом сумын 7-р багт Хаш барилгын материалын дэлгүүрээс “Мон Тува”-Заящк чиглэлд гэрэлтүүлэг, явган хүний зам, дугуйн зам бүхий 2.1 км хатуу хучилттай авто замын ажлыг "Дүүрэн шим" компани гүйцэтгэж байна. Мөн Улаангом сумын 12-р багт Шунхлай ШТС-ийн дэргэдэх тойрог уулзвараас 12-р багийн төв-Ерөнхий боловсролын 6-р сургуулийн чиглэлд гэрэлтүүлэг, явган хүний зам, дугуйн зам, автобусны зогсоол бүхий 2.8 км хатуу хучилттай авто замын ажлыг "Мотор сервис" компани 2,9 тэрбум тэрбум төгрөгийн хөрөнгөөр гүйцэтгэж байна.

Түүнчлэн, 1-р багт гэрэлтүүлэг, явган хүний зам, дугуйн зам бүхий 2.8 км хатуу хучилттай авто замын ажлыг "МАЗ" компани 1,9 тэрбум төгрөгөөр гүйцэтгэж байгаа бол 7-р багт “Цастогтох” дэлгүүрээс-Заящк чиглэлд гэрэлтүүлэг, явган хүний зам, дугуйн зам бүхий 0.8 км хатуу хучилттай авто замын ажлыг "Цэнгийн зам" компани 724 сая төгрөгөөр хийж байна. Үүнээс гадна 3-р багт гэрэлтүүлэг, явган хүний зам бүхий 0.8 км хатуу хучилттай авто замын ажлыг "Шинэ их холдолт" компани 3 тэрбум төгрөгөөр, Улаан уул чиглэлд сайжруулсан хайрган зам, явган хүний замын ажлыг "Увс-АЗЗА" ТӨХК 249 сая төгрөгөөр тус тус гүйцэтгэж байна. Эдгээр ажлын явц 70-80 хувьтай байна.

Холбоотой мэдээ