Нэг гэр бүлийн 3 иргэн Ховд голын усанд осолдон амиа алджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий
сумын Их булан багийн нутаг дэвсгэрт Ховд голын усанд нэг гэр бүлийн 3 иргэн
живсэн харамсалтай явдал энэ сарын 20-ны өдөр гарлаа.
Иргэд усанд осолдсон тухай дуудлага аймгийн Онцгой
байдлын газарт тухайн өдрийн тухай 10:30 цагт иржээ. Дуудлагын дагуу очсон тус газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн
алба хаагчид 10:55 цагийн орчимд Өлгий сумын харьяат иргэн А /70 настай,
эрэгтэй/, Е /33 настай, эрэгтэй/, М /18 настай, эрэгтэй/ нарын цогцсыг уснаас
гаргаж, аймгийн Цагдаагийн газарт өгсөн байна.
Тухайн иргэдийн хувьд нэг нэгнээ аврах гэж оролдож байгаад бүгд амиа алджээ.
Холбоотой мэдээ

Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө
16 цаг

“Дэлхийн спортын наадам”-д өрсөлдөх Монгол Улсын шигшээ баг тамирчдад төрийн далбаа гардуулав
20 цаг