Коронавирусээр халдварласан 141 дэх тохиолдол бүртгэгдлээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-05-22 11:38:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр нийт 403 хүнд коронавирусний шинжилгээ хийжээ. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 48 хүний шинжилгээнээс нэг хүнд коронавирусний халдвар илэрчээ. 



Ингэснээр манай улсад "COVID-19"-ийн халдвартай нь батлагдсан хүний тоо 141 болж байна.


ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээлснээр, халдвартай иргэн тус төвд тусгаарлагдаж байгаа цэргийн сургуулийн оюутан юм. Энэ сарын 13-нд ОХУ-аас ирсэн нийт 57 оюутан ийнхүү коронавирусээр халдварласан нь тогтоогдоод байна.  


ХӨСҮТ-ээс 30-40 хоног эмчлүүлсэн хоёр хүн эдгэрч, өнөөдөр дараагийн шатны хяналтад шилжсэн байна.


Манай улсад "COVID19" -ийн нийт 141 тохиолдол бүртгэгдсэнээс 28 хүн эдгэрч, 113 хүн эмчлүүлж байна.

Холбоотой мэдээ