Сумдын мал эмнэлгийн тасгуудад мотоцикл хүлээлгэн өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-05-23 19:16:56

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Мал эмнэлгийн салбарыг бэхжүүлэхэд Засгийн газар, аймгийн Засаг даргаас анхааран ажиллаж, 2019 онд улс, орон нутгийн төсвөөс 100,0 гаруй сая төгрөгийн, 2020 оны мөн үед улсын төсвөөс 62,1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээАймгийн Засаг дарга С.Насанбат сумдын Мал эмнэлгийн тасгуудын үйл ажиллагааг бэхжүүлэх, ажиллагсдын ажиллах нөхцөлийг сайжруулахад анхаарч тасаг бүрт албан тасалгааны иж бүрэн тавилга хэрэгсэл, мотоциклыг гардуулан өглөө. 

Мал эмнэлгийн тасгуудын үйл ажиллагаанд анхаарч  шаардлагатай техник хэрэгслээр хангасан нь нэгжид тавих өдөр тутмын хяналт, мал эмнэлгийн үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэхэд дэмжлэг боллоо гэж малын эмч нар ярьж байлаа.

Монгол Улсын Засгийн газраас мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, худалдааны чөлөөт байдлыг дэмжих чиглэлээр анхааран 2018 онд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг баталж, мал эмнэлгийн байгууллагуудыг бие даасан тогтолцоогоор ажиллуулж эхлээд хоёр жил болж байна. Энэ хугацаанд тус салбараас улсын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдэж, мал, амьтны гоц халдварт өвчний гаралт эрс буурч, мах, махан бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж, улсын хэмжээнд 2018 онд 70,0 мянга, 2019 онд 58,6 мянган тонн мах экспортолсон байна. 

Холбоотой мэдээ