200 гаруй залуу цэргийн албанд мордлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-05-07 23:22:00

Баянхонгор аймгаас цэргийн жинхэнэ албанд татагдаж буй 200 гаруй залуу аймгийн төв Баганат талбайгаас энэ сарын 6-ны өдөр хуваарьт анги байгууллагууд руугаа хөдөллөө.

Өглөөний 08.00 цагаас эхлэн төв талбайд сумдаас татагдсан цэргүүд цуглаж Цэргийн штабдаа бүртгүүлсэн. Өдгөө төрийн албанд орох, сонгуульд нэр дэвшихэд заавал цэргийн алба хаасан байх ёстой гэх шаардлагыг хуульчилан зааж өгсөнтэй холбогдуулан сүүлийн жилүүдэд цэргийн жинхэнэ албанд татагдах хүсэлтэй иргэдийн тоо эрс нэмэгдсэн болохыг албаны хүмүүс хэлж байв. Түүнчлэн хугацаат цэргийн алба хаах хугацаандаа олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцох, гэрээт цэргийн албыг үргэлжлүүлэн хаах зэрэг боломжууд нээгдсэн нь олон талын ач холбогдолтойг мөн онцолсон юм.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ