Нийслэлийн төрийн байгууллагуудын ажил 08.00 цагаас эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-05-28 19:03:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цаг зуны хуваарьт шилжиж байна. Тодруулбал, дулааны улирал эхэлж, өдөр уртсаж байгаатай холбоотой нийслэлийн, төр захиргааны байгууллагын ажил эхлэх цагийг ирэх 6 дугаар сарын 1-нээс 08.00 цагт байхаар зохицуулах нь. 

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы өнгөрсөн оны 5 дугаар сарын 8-нд гаргасан захирамжаар зуны улиралд, жил бүрийн 6 дугаар сарын 1-нээс 8 дугаар сарын 31 хүртэл нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг зохицуулж байхаар болсон юм. 

Энэ нь өдөр уртсаж байгаатай холбогдуулан ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, албан хаагч нар орой эрт амрах, мөн авто замын ачаалал, хөдөлгөөнийг бууруулж зохицуулах зорилготой юм. 


Холбоотой мэдээ