Иргэдэд мэдээллийг гар утсанд нь зурвасаар хүргэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-05-28 21:27:11

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс он гарсаар иргэдийн гар утсанд 1870 зурвас илгээн мэдээлэл дамжуулжээ.
Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй байлгах, чирэгдэл учруулалгүй үйлчлэх үүднээс гар утсанд нь зурвас илгээх үйлчилгээний SMS CASTER программыг нэвтрүүлэн хэрэглэж байгаа аж. Өнөөдрийн байдлаар шинээр ирсэн цахим иргэний үнэмлэх 197, гадаад паспорт 53, үл хөдлөхийн гэрчилгээ 98-ыг зурвасаар дамжуулан иргэдэд мэдээлэл өгчээ.

Иргэн таны захиалсан гадаад паспорт ирлээ, иргэний цахим үнэмлэхээ сунгуулах, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хугацаа нь дууслаа гэхчлэн иргэдэд шаардлагатай мэдээллийг ийнхүү зурвасаар дамжуулан өгдөг байна. Мөн цахим хаягаараа дамжуулан улсын бүртгэлтэй холбоотой мэдээллийг иргэдэд хүргэж байгаа. Тухайлбал өнөөдрийн байдлаар лавлагааны системд 57 шинээр ирсэн гадаад паспорт, 103 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, 230 иргэний цахим үнэмлэхийг шивж оруулсан байна.

Холбоотой мэдээ