Тусгаарлах байранд байгаа иргэд сонгуульд санал өгөх боломжгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2020-05-29 12:39:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тусгаарлах байранд байгаа иргэд ирэх сарын 24-нд болох УИХ-ын сонгуульд санал өгөх боломжгүй гэдгийг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг УОК-ын Шуурхай штабын өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

УОК-оос СЕХ-ны удирдлагуудтай уулзаж, сонгуулийн өдөр тусгаалах байранд байгаа иргэдийн санал өгөх боломжийн талаар ярилцсан байна. Улмаар Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд тусгаарлах байранд байгаа иргэдийг санал өгүүлэхгүй байхаар тогтжээ. Уг хуульд “COVID-19”-өөс сэргийлэх үүднээс иргэнд Үндсэн хуулиар олгосон зарим эрхийг хязгаарлаж болохоор заасан юм. Тиймээс үндэсний аюулгүй байдал, олон нийтийн эрүүл мэндийг сахин хамгаалахын тулд дээрх шийдвэрийг гаргасныг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг онцлов.

Холбоотой мэдээ