Хүүхдийн баяраар "COVID-19" цар тахлаас сэргийлэх зөвлөмж

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2020-06-01 11:03:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яамнаас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн үеэр "COVID-19" цар тахлаас сэргийлэх зөвлөмж боловсруулжээ.

Зөвлөм, Эцэг, эхчүүдэд:

• Хүүхдэдээ “КОВИД-19” халдвар, хүүхдийн баярыг яагаад урьдын адил тэмдэглэж болохгүй талаар тайлбарлах

• Хүүхдэдээ үндэсний үйлдвэрийн эрүүл мэндэд хор нөлөөгүй, оюуны хөгжилд хөрөнгө оруулалт хийсэн бэлэг сонгох (ном, оньсон тоглоом, ааруул, витамин)

• Хүүхэдтэйгээ цагийг идэвхтэй өнгөрүүлэх (тэмцээн уралдаан зохиох, зураг зурах, бялуу, жигнэмэг, хоол, зайрмаг хийх гэх мэт)

• Найз нөхдөдөө цахимаар мэндчилгээ хүргэх боломж олгох

• Хүүхдээ дуртай зүйлээ хийхэд нь туслах

• Гараа сайтар савандаж угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх

• Бага насны хүүхдэд амнаасаа хоол өгөхгүй, шүлсдэж үнсэхгүй байх

• Хүүхдээ дагуулж айл хэсэхгүй байх, агаарт гарах

• Хүүхдэд хийжүүлсэн ундаа, чихэр, чипс өгөхгүй байх

Холбоотой мэдээ