Тувагийн тэргүүн үүрэгт ажилдаа оржээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-04 15:09:31

МОСКВА. /TASS/. Коронавирусний халдвар авсны улмаас эмчилгээ хийлгэж байсан ОХУ-ын Тува улсын тэргүүн Шолбан Кара-оол үүрэгт ажилдаа оржээ. Энэ тухай Тувагийн тэргүүний хэвлэлийн албаны дарга Долаана Салчак мэдэгдсэн байна.


"Тувагийн тэргүүн Шолбан Кара-оол эмнэлгээс гарсан бөгөөд түүнээс авсан давтан шинжилгээний хариу сөрөг гарсан. Тэрбээр өнөөдөр орлогч дарга нартай зөвлөгөөн хийж байна" гэж тэрбээр мэдэгджээ. 

Коронавирусний шинжилгээний хариу нь эерэг гарсан тухай Кара-оол 5 дугаар сарын 25-нд мэдэгдэж, Кызыл хотын халдвартын эмнэлэгт хэвтжээ. 

Өнгөрсөн лхагва гаргийн байдлаар Тувад коронавирусний халдварын нийт 1297 тохиолдол бүртгэгдэж, халдварын улмаас 2 хүн нас баржээ. Харин халдвар авсан 360 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарсан байна. 

Холбоотой мэдээ